Манай хуульч, өмгөөлөгчид бүтээлч, мэдлэгтэй бөгөөд зөвхөн байгууллагад зориулсан хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг. Ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь өдөр тутамдаа хууль зүйн дүгнэлт, зөвлөмж гаргах, гэрээ албан бичгийн төсөл боловсруулах, гэх мэтчилэн маш олон эрх зүйн харилцаанд оролцож байдаг. Үүнээс гадна хамгийн их тулгамддаг асуудал нь авлага барагдуулах ажил юм. Иймээс манай байгууллагын зүгээс та бүхэнд "Авлага барагдуулах" цогц үйлчилгээг санал болгож байна.
Манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран төлбөр авагчийн мөнгийг түргэн шуурхай гаргуулан хохирол барагдуулах ажиллагааг мэргэжлийн туршлага бүхий өмгөөлөгч, хуульч нартай хамтран барагдуулж байна.
Мөн иргэд сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагаас цахим зээл гэх бага дүнтэй зээлийн бүтээгдэхүүнийг зээлэн авч чанаргүйтэх, олдохгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Ийм тохиолдолд 10,000 гаруй зээлдэгчийг 100,000 төгрөг болон хүүгийн хамт гаргуулахаар шүүхэд хандах нь маш их зардал өндөртэй ажил болж байна.
Иймд манай байгууллага сүүлийн жилүүдэд зөвхөн энэ чиглэлээр авлага туршлага бүхий мэргэшсэн хамт олонг танд санал болгож байна.
· Зээлдэгчтэй утсаар холбогдох;
· Зээлдэгчтэй цахим сүлжээгээр холбогдох;
· Зээлдэгчийн гэрээг очиж уулзах;
· нотариат дээр гэрээ байгуулах;
· цагдаагийн байгууллагатай хамтран хаяг тогтоох;
· шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран авлага барагдуулах;