Үйлчилгээ

  • Нүүр
  • Өмгөөллийн үйлчилгээ
Case

Өмгөөллийн үйлчилгээ

Манай өмгөөлөгчид бүтээлч мэдлэгтэй бөгөөд ялах олон шийдлийг олох замаар үйлчлүүлэгчидийг дэмжин ажилладаг. Өмгөөлийн үйлчилгээг үл тоомсорлон өөрөө дур мэдэж арбитр болон шүүхийн ажиллагаанд оролцох нь эрх зүйн байдлаа дордуулах,  өмгөөлөгчийн хөлснөөс илүү их санхүүгийн эрсдэлд орох магадлал өндөр. Иймээс бид таньд дараах эрх зүйн маргаанд өмгөөллийн үйлчилгээг санал болгож байна. 


АСУУДЛЫГ АМРААР ШИЙД


  1. Иргэний хэрэг
  2. Эрүүгийн хэрэг
  3. Захиргааны хэрэг
  4. Арбитрын хэрэг
  5. Зөрчлийн хэрэг


Өмгөөллийн үйлчилгээ

  • Иргэний хэрэг

    Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өдөр тутам нийгмийн харилцаанд орохдоо ямар нэгэн байдлаар эрх эдэлж, үүрэг хүлээж   иргэний эрх зүйн харилцаанд өөрсдөө ч сайн мэдэлгүй оролцож байдаг. Үүнтэй холбоотой иргэдийн хооронд их, бага ямар нэгэн байдлаар хэлцэл, гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил үүсч байдаг. 
    Гэр бүл хэрхэн цуцлах, барилгын компани хугацаандаа барилгаа ашиглалтанд оруулахгүй, банк, ББСБ-ын зээлийн гэрээний асуудал, ажил гүйцэтгэх гэрээний зэрэг маш олон төрлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргаан таныг хүлээж байдаг. 
    Энэ тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авалгүй дур мэдэн шийдвэр гаргасан тохиолдол бүр өөрийг эрсдэлд оруулж буйг иргэд тэр бүр анзаардаггүй.

    Тэгвэл бид танд Иргэний хэргийн маргаанд дараах үйлчилгээг санал болгож байна.

    -   Хууль зүйн аман болон бичгэн зөвлөгөө;
    -   Хууль зүйн дүгнэлт гаргах;
    -   Холбогдох байгууллагад гаргах гомдлын төсөл боловсруулж өгөх;
    -   Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах;
    -   Шүүх хуралдаанд оролцох;
    -   Шүүх хуралдаанд хүсэлт, гомдол, шинжилгээ хийлгэх;
    -   Анхан, давах болон хяналтын шатны гомдол бичих, шүүх хуралдаанд оролцох;
    -   Шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулах;

  • Эрүүгийн хэрэг

    Цагдаагаас залгаад нэг юм асууя гэхээр нь очоод уулзсан. Тэгтэл намайг яллагдагчаар татчихлаа?, цагдаа дуудахаар нь очсон загнуулсан, нэгжүүлсэн, доромжлуулсан, ингэх ёстой байдаг юмуу?, хэдэн төгрөг зээлсэн чинь, цагдаад гомдол гаргаад залилангаар эрүү үүсгэнэ гэнэ? Яах ёстой вэ?, Манай хүн амь хохироод 3 сар боллоо хэрэг нь шийдэгдэхгүй юм, яах ёстой вэ? г.м асуудлууд ар, араасаа хөврөнө. Мэргэжлийн эмчгүйгээр та өөрөө, өөртөө хагалгаа хийж чадна гэвэл Өмгөөлөгчгүйгээр эрүүгийн эрх зүйн харилцаанд оролцохтой адил!!!

    Тэгвэл бид танд Эрүүгийн хэргийн маргаанд дараах үйлчилгээг санал болгож байна.

    -   Хууль зүйн аман болон бичгэн зөвлөгөө;
    -   Хууль зүйн дүгнэлт гаргах;
    -   Гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг барагдуулах;
    -   Холбогдох байгууллагад гаргах гомдлын төсөл боловсруулж өгөх;
    -   Цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагад мэдүүлэг хамт өгөх;
    -   Хяналтын прокурорт санал, хүсэлт, гомдол гаргах;
    -   Шүүх хуралдаанд оролцох;
    -   Шүүх хуралдаанд хүсэлт, гомдол, шинжилгээ хийлгэх;
    -   Анхан, давах болон хяналтын шатны гомдол бичих, шүүх хуралдаанд оролцох;
    -   Шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулах;

  • Захиргааны хэрэг

    Захиргааны хэрэг гэдэг нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах явцад аливаа эрхийн зөрчил, маргаан гарсан тохиолдолд үүнийг захиргааны хэрэг гэж үзнэ. 

    -   Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн маргаан,
    -   Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргаан,
    -   Бүртгэлийн маргаан,
    -   Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан,
    -   Өрсөлдөөний маргаан,
    -   Татварын маргаан,
    -   Төрийн албаны маргаан,
    -   Тендер, сонгон шалгаруулалтын маргаан,
    -   Хяналт, шалгалтын маргаан.

  • Арбитрын хэрэг

    Захиалагч талаас ирсэн гэрээг уншихгүйгээр зурж баталгаажуулсан, гэтэл одоо арбитраар асуудлыг шийдүүлнэ гээд байна, арбитр гэж юу болохыг мэдэхгүй байна, тэр гэрээнд гэрээтэй холбоотой гарсан маргааныг Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрт хандаж шийдвэрлүүлнэ гэж заасан байна, Гадаадын компанитай хамтран ажиллаж байтал маргаан гарчихлаа, тэр компани Хонг Конгийн арбитраар асуудлыг шийдүүлнэ гээд хандсан байна, одоо яах вэ?

    Тэгвэл бид танд Арбитрын хэргийн маргаанд дараах үйлчилгээг санал болгож байна. 

    -   Монголын дахь арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох,
    -   Олон улсын арбитрын ажиллагаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох,
    -   Арбитрын хэлэлцээрт төлөөлөх,
    -   Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ажиллагаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох,
    -   Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох.

  • Зөрчлийн хэрэг

    Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, фейсбүүкээр нэг хүний талаар бичсэн чинь хүний нэр төрийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн гээд цагдаад өгсөн гэнэ, найзууд гэрт ирээд орой бид нар гэртээ караокедож байтал хөрш айл цагдаа дуудчихлаа, одоо би яах вэ?

    Тэгвэл бид танд Зөрчлийн хэргийн маргаанд дараах үйлчилгээг санал болгож байна. 

    -   Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил,
    -   Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил,
    -   Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, 
    -   Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил,
    -   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил,
    -   Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил,
    -   Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил,
    -   Мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил,
    -   Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил,
    -   Монгол Улсын хилийн аюулгүй байдлын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсад зөрчих журмын эсрэг зөрчил. 

Бусад Үйлчилгээ

Portfolio
Байгууллагад зориулсан багц үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Portfolio
Зөвлөх үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Portfolio
Хууль зүйн сургалт

Дэлгэрэнгүй