Таны өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд юу нь мэдэгдэхгүй цаасан дээр гарын үсэг зурах, байгууллагад албан тоот явуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын эрсдэл үүсэх зэрэг олон төрлийн АСУУДАЛ гарч байна уу? Бизнесийн аль ч салбарт үйл ажиллагаа амжилттай явж буй компанийн тулгуур 2 багана бол сайн нягтлан, сайн хуулийн зөвлөх үйлчилгээ байдаг. Хуулийн зөвлөх үйлчилгээг үл тоомсорлон бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэлд оруулсаны дараа өндөр үнээр өмгөөлөгч авах шаардлага үүсч, цаг хугацаа хөрөнгө, стресс зэрэг маш олон зүйлийн эрсдэл учирна.
АСУУДЛЫГ АМРААР ШИЙДМЭЭР БАЙНА УУ?
Тэгвэл бид танд дараах хууль зүйн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
- Компанийн эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө авах;
- Компанийн эрх зүйн хүрээнд гэрээ, албан бичгийн төсөл боловсруулах;
- Компанийн дүрэм, журам боловсруулах хянах;
- Хууль зүйн дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлбарлах;
- Банк, санхүү, үнэт цаас, татвар, оюуны өмч, уул уурхай, газар, үл хөдлөх хөрөнгийн маргаан г.м салбар эрх зүйн зөвлөх үйлчилгээ;
- Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ;