Цахим орчин хөгжсөн сүүлийн жилүүдэд иргэд санхүүгийн байгууллагад дараалал үүсгэн биечлэн ирж санхүүгийн үйлчилгээ авахаас татгалзаж, цахим байдлаар хүсэлт гарган хэрэглээний зээлийг эрчимтэй ашиглах болжээ. Хэдийгээр иргэдэд цаг хугацаа хэмнэж, түргэн шуурхай үйлчилгээ авч байгаа боловч санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн дүн нэмэгдэх, иргэд тохирсон хугацаандаа зээлээ төлөхгүй байх, бага дүнтэй хэрэглээний зээл бүрийг шүүхэд шилжүүлэх шаардлага үүсэх сөрөг үр дагавар, бэрхшээл учрах болсон.Манай хуулийн фирмийн “Авлага барагдуулах хэлтэс” нь төлбөр төлөгчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, холбогдохгүй тохиолдолд шүүхийн журмаар эрэн сурвалжлах, үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс төлбөр төлөгчтэй холбогдох, уулзалт хийх, төлбөр төлөх хугацаа тогтоох, төлбөр барагдуулах гэрээ байгуулах, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгч байгууллагыг шүүхэд бүрэн төлөөлөх, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Мөн үйлчлүүлэгч байгууллагын хүсэлтээр Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд түүнийг шийдвэрлэхэд анхаарах зүйлсийн талаарх зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд зориулсан чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийг үр дүнтэй барагдуулах арга, туршлагыг сайжруулахад чиглэсэн цогц сургалтыг зохион байгуулдаг.
Манай хуулийн фирм нь хуульчдаа БНСУ, Сөүл хот, Yonsei University-д 2023 оны 10 сарын 10-13ны өдөр Аmerican Bar Asicciation буюу Америкийн Хуульдчын холбооноос зохион байгуулсан "Asia/Pacific Conference, Law and Technology in a Changing World" сургалтад хамруулж, гэрчилгээ авсан. Бид үйлчлүүлэгч байгууллагынхаа хүсэлтээр бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг Англи болон Монгол хэлээр биечлэн болон бичгээр, цахимаар өгч ажилладаг.
ДэлгэрэнгүйМанай хуулийн фирм нь хуульчдаа 2019 оны 10 сарын 29-30 өдрүүдэд Япон улсад японы хуульчдын холбооноос зохион байгуулагдсан "Family divorce, asset dispute, and children guardianship etablishment, organized by the Japanese Lawyers" сургалтад хамруулж, гэрчилгээжүүлсэн. Иймд Гэр бүлийн бүл цуцлалт, хүүхдийн асрамж тэтгэлэг, хүүхэд үрчлэлт, эд хөрөнгийн маргаан, гэрээ байгуулах болон дэлхийн аль ч орноос холбогдон үйлчилгээ авах боломжтой.
Дэлгэрэнгүй